Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хайх ажиллагаанд 35 сая орчим төгрөг зарцуулжээ

17804_454535011284091_835476558_nЕрөнхий сайд Н.Алтанхуяг 4 сарын 6-ны бямба гаригт Бурханхалдун ууланд авиралт хийхээр явж, ням гаригийн өглөө авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх
төлөвлөгөөтэй  байсан боловч цаг агаар гэнэт муудсанаас уулнаас бууж ирээгүй  билээ.  Түүнтэй хамт  70 хүн хамт явсан юм.
Ерөнхий сайд, түүний багийг хайх шуурхай эрлийн баг томилогдон ажиллаж  байршлыг нь тогтоосон.
Ерөнхий сайд, түүний багийг эрж хайх ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж, түүнийг олсон ч яагаад шадар сайд бөгөөд Улсын Байнгын Онцгой Комиссын дарга Д.Тэрбишдагва уг ажиллагаанд оролцоогүйд иргэд янз бүрээр хандаж байна.
Мөн ууланд зугаалахаар яваад төөрсөн Ерөнхий сайдыг хайх ажиллагаанд улсын төсвийн 35 сая орчим төгрөгийг зарцуулсан тухай Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар өгүүлж байна. Уг  мөнгөний дийлэнхи буюу 28 сая нь нисдэг тэрэгний шатахуунд зарцуулагдсан бололтой.
Одоогийн байдлаар Ерөнхий сайд ба зарим дагалдан явсан хүмүүсийн бие муу байгаа тул шууд эмнэлэгт хэвтэх аж.
Ерөнхий сайдтай цуг  төөрсөн 70 хүний нэр ч эхнээсээ тодорч эхэлсэн бөгөөд одоогоор Ерөнхий сайдын эхнэр, хүү болон ЗГХЭГ-ийн дарга, сайд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, МШХХТГ-ын дарга Ц.Жадамба нар хамт  явсан нь тодорхой болоод байна.
Э.Мягмар
Cонин мн

URL:

Сэтгэгдэл бичих