Л.Чинбатад МҮБХ-ны тэргүүнд өрсөлдөх санал тавьжээ
Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг энэ сарын 10-нд хуралдуулах тухай тов зарласан. Гэсэн ч тус холбооны тэргүүн Р.Нямдорж хуралдах хууль зүйн үндэслэлгүй талаар мэдэгдэл гаргаснаар хурал хойшилсон.
Улмаар МҮБХ-ноос 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит “Их эе”-ийн товыг тогтоон хуралдуулах шийдвэр гаргасан. Тус хурлаар шинэ удирдлагаа сонгон ажиллуулах аж.
Тус холбооны дараагийн тэргүүнд “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг нэр дэвшүүлэн өрсөлдөх саналыг МҮБХ-ны цэцдийн зөвлөлөөс тавьжээ.
Г.Тэгшсүрэн
URL: