Их Богд хайрханы тэнгэрийг тайх ёслолд оролцсон иргэдээс халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхан уулыг төрийн тахилгатай болгох тухай 131 дүгээр зарлигийг гаргасан. Зарлигийн дагуу тайх ёслол өнгөрсөн тавдугаар сарын 30-нд болсон юм. Тэгвэл