Монгол Улсаас 1990-ээд оны үед Казахстаны БНУ-д хөдөлмөрийн гэрээ болон шилжин суурьшихаар очсон хүмүүсийн зарим хэсэг нь Монголдоо буцаад ирэх магадлалтай байна. Учир нь тэнд шилжин суурьшсан хүмүүс нас өндөр болоход нь хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу он удаан жил хөдөлмөрлөсний тэтгэвэр олгодог байснаа, тэрхүү гэрээний хугацаа дууссан тул тэтгэвэр олгохоо зогсоосон байна.