Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 3087 хүүхдийг нэмэлт элсэлтээр төрийн бус өмчийн цэцэрлэгт хамруулахаар болсон. Нэмэлт бүртгэл өнөөдөр, маргааш үргэлжилнэ. Тиймээс уншигч та бүхэнд нэмэлт бүртгэлээр хүүхдээ төрийн бус өмчийн цэцэрлэгт хамруулахын тулд ямар шаардлага хангасан байх, хэрхэн бүртгүүлэх ёстой талаарх мэдээлэл бүхий удирдамжийг танилцуулж байна.