Тегеранд онгоц осолдсонтой холбоотой хэрэгт сэжиглэн эхний хүмүүсийг баривчилсан байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр хэд хэдэн хүн баривчлагдсан бөгөөд одоогоор тэдний нэр, албан тушаалын талаарх мэдээлэл гараагүй аж. Эргэн сануулахад, нэгдүгээр сарын найманд Украины зорчигч тээврийн онгоц Тегераны нисэх буудлаас хөөрөөд удалгүй сүйрсэн юм. Ослын улмаас хөлөгт байсан 176 хүн бүгд амиа