Бороо үргэлжлэн орж нийслэлийн гудамж талбай их нууруудын хотгор болов. Шүхэр барьж, усны гутал өмссөн хүмүүс тогтоол усан дээгүүр гарах гэж мод чулуу дамжин “балетчин” шиг харайж байна. Энэ бол ойрын өдрүүдийн дүр зураг. Нийслэлийн төвд бол шавар шавхайд суучхалгүй тойрч аргалаад явах  ч хажуугаар давхих машинуудаас хувцасаа “хамгаалах” гэж