ИНЕГ-ын зардлаар хийсэн “Монгол гэр”-ээ эргүүлээд 30 саяар өөрсөддөө “шахжээ”

2013031804tИргэний Нисэхийн Ерөнхий газрын дуулиан шуугиан тасрахгүй нь бололтой.Улсын хөрөнгийг идэж шамшигдуулах арга барил улам нарийсч хуулийн цоорхой,гарах гарцыг нарийн тооцоолж төлөвлөдөг механизм илтээр даварсан тод жишээ хөвөрсөөр байна.Эрхэлж буй ажилдаа андгай тангараг өргөж,улс эх орондоо ажиллаж яваа өдий төдий хүмүүсийн нэр хүндийг сэвтээсэн ашиг сонирхол ИНЕГ-т бугшиж энэ нь ужигран сүүлдээ төрийн албыг төрөл садан,найз нөхдийн хөлжих талбар болгож байгаа нь даанч хөөрхийлөлтэй санагдана.Хамгийн тод жишээ бол улсын мөнгөөр материал авч, үндсэн ажилтнаараа Монгол гэр хийлгүүлчихээд тендер зарлаж, авсан мэтээр гаднаас нийлүүлсэн гэсэн зохиомол материал бүрдүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарчээ.

2011 оны хавар ИНЕГ-ын дарга С.Батмөнхөд ёслол хүндэтгэлийн 6 ханатай “Монгол гэр”хийлгэх санаа төрж, энэ ажлыг зохион байгуулах ерөнхий зохицуулагчаарзахиргаа,хүний нөөцийн ерөнхий менежер Т.Батжаргал томилогдон бантагнуулсан байна.Учир нь өөрөө Монгол гэр авах тендерийн хорооны  дарга болж гэнэт”Анар тек”ХХК-ыг шалгаруулсан баримт бүрдүүлж 30 сая төгрөгөөр ИНЕГ-т шахжээ.Гэтэл энэхүү гэр хийсэн хүн нь уг байгуулагын үндсэн ажилтан,мужаан В.Төгсжаргал байдагч бүх гэрээ албан бичиг дээр хөндлөнгийн компаний захирал,нягтлан нар гарын үсэг зуран мөнгө авсан байна.Энэхүү Монгол гэрийг ИНЕГ-ын үндсэн ажилтан болоод бүх материалыг албан байгуулага нь өөрөө гаргаад ажлыг гүйцэтгүүлчихээд яагаад тендер нэрээр гадны компанид 30 сая төгрөг шилжүүлсэн нь нэн тодорхойгүй үлдсэн байна.Монгол гэрийн үнэ гэх 30 сая төгрөгийг арав,арван саяар нь гурван сарын дотор гүйлгээ хийлгэж“Анар тех” ХХКомпани авахад гол үүргийг захиргаа,хүний нөөцийн менежер Т.Батжаргал зөвшөөрлийн эхний гарын үсгийг зурсан байдаг аж.Илт луйвар үйлдсэн этгээд өдгөө ажлын хариуцлагаас мултрах гэж өдий төдий арга хэрэглэж үүнд нь ч С.Батмөнх дарга нь улаан цээжээрээ өмөөрөн яваа сурагтай.ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх ажлаа хүлээлгэн улсын ажил цалгардуулан НИТХ-ын дарга Т.Билэгт шиг гэнэт алга болж, сураглахаар БНСУ-д эмчилгээтэй гэдэг зуршилтай болжээ. Үүнтэй зэрэгцэн бас л захиргаа,хүний нөөцийн дарга Т.Батжаргалын асуудлыг сөхөхөд өөрийн төрсөн хүүгээ ОХУ-ын Воронеж хотын Их сургуульд суралцах хугацаанд тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлэж байснаа давран АНУ-ын Peralta community college district-д суралцуулахаар тэтгэлэгт мөн хамруулж  даргын зөвлөлөөрөө шийдвэр гаргуулж чадсан байна.Энэ мэт С.Батмөнхө Т.Батжаргал нарыг тойрсон албан тушаал болон эдийн засгийн гэмт хэргийг хууль хяналтыхан анхааралдаа авч, улс эх орноо хохиролгүй болгож үнэнийг тогтоож өгөхийг хүсэж байна.

Д.Базар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих