Нийт нутгаар цаг агаар сэрүүснэ
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 10-20-д нийт нутгаар цаг агаар ямар байх талаар урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Энэ үеэр нийт нутгаар цаг агаар хүйтрэх ажээ. Баруун аймгуудын зарим нутгаар хугацааны сүүлч үеэр дуу, цахилгаантай бороо орох юм байна. Төвийн аймгуудын нутгаар хугацааны дунд үеэр шөнөдөө гурван хэм дулаанаас хоёр хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
Зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр энэ сарын 15-нд шөнөдөө дөрвөн хэм дулаанаас нэг хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байх аж. Говийн нутгийн зарим хэсгээр хугацааны сүүлчээр дуу цахилгаантай бороо орно.
Энэ сарын 15-20-нд говийн нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 14-19 хэм дулаан байна хэмээн мэдээллээ.
URL:













