Д.Лүндээжанцан дарга “төөрөв”
Өнгөрөгч долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэхээр хуралдаан зарласан. Гэсэн хэдий ч хуралдаан эхлэх цаг өнгөрсөн байхад ирц хүрээгүй л байв. Өмнөхөн нь Сонгуулийн хуулийг хэлэлцэх Хууль зүйн байнгын хорооны хуралдаан ийм шалтгаанаар хойшлогдож байсан. Харин энэ удаад гишүүд уван цуван ирсээр арайхийн ирц бүрдсэн юм.
МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан энэ хуралд сүүл мушгин орж ирсэн бөгөөд энэ талаараа “Ордонд баахан төөрч байгаад орж ирлээ. Хаана хурал болохыг нь хайж явсаар оройтож ирлээ. Эхлээд “А” танхим, дараа нь “Б” танхим гэж явсаар “В” дээр нь ашгүй байж байна. Ер нь цагаан толгойн дарааллаар яваад л байлаа шүү дээ” гэв. Зарим гишүүн түүнд “юм болгон дээр цагаан толгойгоороо явахгүй шүү дээ” гэж хэлэх ч нь дуулдав.
Сонгуулийн хуулийг хэлэлцэх гэхэд Д.Лүндээжанцан гишүүн дахиад л “төөрөв”. Тэрээр хэлэлцэх асуудлын төслийг гайхан уншиж “уг нь тогтолцоо ярихгүй гэсэн биз дээ” гэж зүтгэж байв. Хашир гишүүний төөрөгдөлөөс болж Байнгын хорооны дарга “энэ удаад төслийг хэлэлцэх боломжгүй нь. Ойлголцоогүй зүйл олон байна” гэснээр хуралдаан өндөрлөсөн юм.
Х.Амгалан
URL:











![76417500814262014-03-26-11-23[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2014/03/76417500814262014-03-26-11-23www.urlag_.mn_-205x125.jpg)

