Анкара хотын бүтээн байгуулалтыг “хуулбарлана”

Анкара хотын бүтээн байгуулалтыг “хуулбарлана”

УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй монголын парламентын  төлөөлөгчид  энэ сарын 9 -13-нд  Бүгд Найрамдах Турк Улсад албан  ёсны айчлал хийсэн.

УИХ-ын дарга Турк Улсад хийсэн албан ёсны  айлчлалынхаа хүрээнд Туркийн нийслэл Анкара хотын бүтээн байгуулалттай танилцсан юм.

Анкара хотод гэр хорооллыг барилгажуулах томоохон төслүүдийг хэрэгжүүлж иргэдээ тохилог орон  сууцаар хангахаас гадна, хот тохижилтын асуудлыг нэгэн зэрэг шийдэж ирсэн байна.

Турк улсын барилгын салбар дэлхийд дээгүүрт бичигддэг. Дэлхийн шилдэг 225 барилгын компанийн 33 нь Туркийн үндэсний бүтээн байгуулагч компани юм. Барилгын үйлчилгээний чиглэлд Хятад улсын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна.

Туркт орон сууцны үнэ ам.метр 350 орчим ам.доллараар босдог. Орон сууцны хэмжээ нь манай улстай адил  80 ам.метрээс  дээшээ олон сонголттой баригддаг байна.

Улаанбаатар хотод гэр хорооллыг барилгажуулах ажил ид өрнөж байгаатай Туркийн талаас холбогдох албаны хүмүүс өмнө нь  танилцаж байжээ.

Тиймээс танай улсын өргөн уудам нутагтай хот төлөвлөлтийг дахин цэгцтэй хийж цогцоор нь шинэчлэхэд Турк улс арвин туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ Анкара хотын удирдлагууд хэлжээ.

Турк улсын тухайд өмнө нь манайхтай ижил газрыг замбараагүй олгосноос иргэд, хотын захиргаа хоёрын хооронд удаан хугацааны шүүхийн маргаан гарч байжээ. Энэ бүгдийг шийдсэний эцэст өнөөдрийн Анкара хот улам бүр өнгө засаж байгаа юм гэдгийг хотын орлогч нь УИХ-д даргад танилцуулжээ.

Монголын парламентын төлөөлөгчдийг Анкара хотын бүтээн байгуулалттай танилцах үеэр Монгол Улсад орон сууцны хороолол барихад зориулж 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэхэд Ерөнхий сайд Р.Т.Эрдоан биечлэн анхаарч, дэмжлэг үзүүлж байгаад УИХ-ын дарга талархал илрэхийлээд, гэр хорооллыг хэрхэн шинэ хороолол болгосон туршлагыг нэвтрүүлнэ гэдгээ хэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих