Салютын үйлдвэрт дэлбэрэлт болж, 15 хүн амиа алджээ

Вьетнамын хойд хэсэгт байрлах салют үйлдвэрлэдэг үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 15 хүн нас барж, олон хүн шархадсан байна. Гэрч болсон иргэд үйлдвэрийн барилгад хэдэн цагийн турш дэлбэрэлт болж, их хэмжээний утаа гарч байсан тухай ярьжээ. Вьетнамын нийслэл Ханой хотоос 120 км зайд орших энэ үйлдвэрт 300 орчим хүн ажилладаг байсан аж. Үйлдвэрийн эргэн тойрны иргэдийг нүүлгэж үйлдвэр рүү орох, гарах замыг аюулгүй байдлын үүднээс хаасан байна. Орон нутгийн албаны хүмүүсийн хэлж байгаагаар тус үйлдвэр нь томоохон тэмдэглэлт арга хэмжээнүүдэд болон цэргийн зориулалттай салют үйлдвэрлэдэг байсан ажээ.
URL:




