Москвагийн ахлах ангийн сурагч хоёр хүн хөнөөжээ

67710f3129c2e9af629c1b9ea7147be8_LМОСКВА. /Xinhua/. ОХУ-ын нийслэл Москва хотын хойд дүүрэгт зэвсэглэсэн эрэгтэй сурагч сургуульдаа гал нээж, багшийгаа болон цагдаагийн нэг албан хаагчийг хөнөөжээ.

Оросын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, ахлах ангийн сурагч 263 дугаар сургуулийн нэг анги руу дайран ороод, нэг багшийг болон хэргийн газарт очсон цагдаагийн албан хаагчдыг буудсан байна.
Багш болон цагдаагийн нэг албан хаагч амь үрэгдэж, мөн өөр нэг цагдаа шархаджээ.
Аав нь бууж өгөхийг 15 орчим минут ятгахаас өмнө зэвсэглэсэн сурагч нэлээд хэдэн сурагчийг барьцаалж, ангид нуугдсан байсан аж.
Энэ сурагчийн хэрэглэсэн буу аавынх нь байжээ.
Зэвсэглэсэн сурагч, амь үрэгдсэн багш хоёрын хооронд ямар нэг асуудал байсан эсэхийг тус улсын албаны хүмүүс шалгаж байна.
Энэ баасан гарагт Сочигийн өвлийн олимпын наадам эхлэхтэй холбогдуулан Москвад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад буй энэ үед уг халдлага боллоо.

Г.Доржханд

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих