Сонирхолтой тоо баримтаас . . . .
- Нэг ширхэг ногоон мод жилд дунджаар 30 кг агаарын хорт бодис шүүдэг.
- Цаас цаасан бүтээгдэхүүн үйлдэрлэхэд дэлхий нийтийн нэг жилд олборлосон модны 35 % шаардагдана.
- Дэлхийн усны нөөцийн зөвхөн ГАНЦХАН хувь л ундны Ус юм. үлдсэн 97 нь далай тэнгисийн ус, 2 хувь нь мөс байдлаар оршдог.
- 700 ширхэг гялгар уут үйлдэрлэхэд 15 жилийн настай нэг ногоон мод хэрэгтэй.
- Хүүхдийн нэг удаагийн живх хэдэн зуун жилийн турш хогийн цэгт хэвтдэг. Тэгвэл хүүхэд 2 нас хүртлээ 4000-8000 живх хэрэглэнэ гээд бод доо?
ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?
ГЯЛГАР УУТ 20-1000 жилийн дараа байгальд шингэж устдаг. Энэ нь байгаль орчныг бохирдуулаад зогсохгүй үерийн шуудуу, бохирын суваг бөглөрөх гол шалтгаан болдог. Дэлхий нийтээрээ хэрэглэж буй хамгийн хортой гэсэн ангилалд багтдаг 20 орчим химийн бодисын 5-6 нь пластик бүтээгдэхүүний түүхий эд байдаг ажээ.
URL:













