Онигоо

images2 сурагчийн пост:
-Манай аав ээж ёстой нарийндаа хатсан шдээ (sent from my Galaxy S5)
-Би ч бас гуйлгачин шиг л явна (sent from my iPhone5)

***

Нөхөр нь алга болсон талаар эхнэр нь цагдаад өргөдөл гаргав:
-Содон таних тэмдэг бий юу танай нөхөрт ?
-Үгүй, гэртээ ирэхээр нь тийм тэмдэгтэй болгоод өгнөө новшыг.

***

-Найзыгаа яаж архинаас гаргах уу?
-Тасраад сэрэхэд нь гудамжны хог ухдаг халтар авгай хамт хэвтүүлээд урд шөнө лаг гоё байсан шүү гээд л хэлүүлчих…

***

-Өвөөгөө бүү шоол.
-Яагаад.
-Дайнд оролцож явсан хүн шүү дээ
-Тэгээд юу гэж ?
-Хүн алж чадыш дээ цаадах чинь

***

Шуурхай мэдээ: Богд ууланд гарсан тvймэрийг унтраахын тулд АПУ компаниас түймрийн голомтон дээр “Их сөгнөөн” пивоны баяраа зохион байгууллаа

***

Эрдэмтэд хэмжилт хийгээд 10 жилийн дараа Tуул голын усыг нэг баррелийг нь 40 доллараар зарах боломжтой болохыг тогтоожээ

***

-Африк эрчүүд яагаад махлаг тарган эхнэр авдаг вэ?
-Шатам халуун нартай газар мэдээж том сүүдэртэйг нь л сонгоно ш дээ.

***

-Ээж, хүүхдүүд намайг данхар толгойтой гээд шоолоод байсан
- Цохиод авахгүй яаасын?
-Тэд нар нарийхан коридороор зугтаачихаад байсымөө.

***

Эхнэр нь нөхрийнхөө нууж жоорлосон мөнгийг олж ихэд ууртайгаар асууж байна:
-Чи муу ийм их мөнгө яах санаатайгаар надаас нуусан юм бэ?
-Чамдаа л бэлэг авч гэнэтийн бэлэг барих гээд л..
-Иймхэн мөнгөөр үү?

***

-Яагаад ердөө хуримын маргааш нь нөхрөөсөө салах болов?
-Сулралтай юм байна лээ
-Суухаасаа өмнө мэдээгүй юм уу?
-Нэг үл хөдлөх энэ тэр гээд л үглээд байхаар нь байр орон сууцтай л юм байх гэж бодсын ш дээ…


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих