Леди Гагагийн Румын өрсөлдөгч
Каталина Тома хэмээх Румыны дуучин хөгжмийн ертөнцөд эргэн ирж, шинэ өнгө төрхтэй болж, Леди Гагагийн гол өрсөлдөгч гэж нэрлэгдэж байна. Тэрбээр 1990-ээд оны сүүлээр “Үл төгсөх түүх” нэртэй цомгоороо алдар хүндийн эзэн болж, Румындаа “Ар энд Би хөгжмийн Хатан хаан”-аар өргөмжлөгдөж байжээ. К.Тома дээрх цомгоос гадна дахин хоёр цомог гаргасан бөгөөд эх нутгаа орхиж, дэлхийн хөгжмийн ертөнцөд хөл тавьсан юм. Одоогоор АНУ-ын Лос Анжелост амьдарч байгаа бөгөөд шинээр гаргах гэж буй уран бүтээлийнхээ сурталчилгааг явуулж эхэлснээр хамгийн өвөрмөц имижтэй дуучин Леди Гагатай эн тэнцэхүйцээр зард гарах болжээ.



Тобби
- See more at: http://world.time.mn/content/48140.shtml#sthash.XUJt8N5w.dpuf
URL:





![w_image_1452519258413_73355137565631415621655830792016-05-27-16-42[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2016/05/w_image_1452519258413_73355137565631415621655830792016-05-27-16-42www.urlag_.mn_-205x125.jpg)






