МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ “ХУН ТАЙЖ”

batshugar5Монголд хамгийн сайн ажиллаж байгаа нэг хүний театр бол БНН-ын дарга Б.Жаргалсайхан гэдэг. Харин Монголд хамгийн амжилттай ажиллаж байгаа гэр бүлийн нам бол МАХН гэдэг нь оргүй ч үг биш байх. МАХН-ыг гуравдугаар ерөнхийлөгч Н.Энхбаярын гэр бүлийнхэн дангаараа “эзэмшдэг” гэсэн яриа байнга гардаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр 1997 оноос Монголын улс төрд голлох байр суурьтай оролцож, 2000 онд УИХ-д 72 суудалтай МАХН-ын дарга, Ерөнхий сайд, ёстой л үндэсний хэмжээний удирдагч байлаа. 2000-2009 онд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж албан тушаалыг хангалттай авч, ажил хийх хангалттай нөхцөл бололцоо байсан. Харин хэр ажилласныг үнэлсэн ард түмний үнэлгээ нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн байх. Харин Н.Энхбаяр хэзээ ч улс төрөөс гарах, явах, буцах сонирхол үнэндээ алга байгааг бүгд харж байгаа. Үүгээр ч тогтохгүй том хүү Э.Батшугараа улс төрөөр явуулах бодол бий байх. Тиймдээ 2012 оны сонгуулийн дараа Н.Энхбаяр хүүгээ шууд кранаар өргөж, Монгол банкны дэд ерөнхийлөгч болгосон. Хүн сайн аавын буянаар мундаг боловсрол эзэмшсэн байж болно. Гэхдээ 25-хан настай албан тушаалын дажгүй оргилд гарсан Э.Батшугарт Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллах ажлын дадлага, туршлага, чадвар байгаа гэж хэлэхэд хэцүү.
Одоо манайхан “number one”-аасаа эхлээд л хүүгээ өөрийнхөө ажил албыг залгамжлуулах, ямар ч хамаагүй аргаар улс төрд, төрийн өндөр албанд зүтгүүлэх болов. Үүнийг, энэ замаар явж байгаа томчуудын хүүхдийг  өв залгамжлагч, хун тайж гэлцдэг. Одоогоор Монголын хамгийн том хунтайж бол Э.Батшугар. Америкт их сургууль төгсөөд, Их сургуулийн ширээнээс шууд Монгол банкны дэд ерөнхийлөгч болсон, ёстой л зүүний үзүүр дээр арвай тогтохуйяа адил азтай, хувь заяатай хүн. Гэхдээ хаант засаг, угсаа залгамжлах ханхүү, хунтайжууд  дэлхийд “мода”-наас аль хэдийн гарсан. Урд хөрш сүүлчийн эзэн хаанаа цэцэрлэгч болгож, хойд хөрш хэдэн зуун жил хаант төрийг удам залгамжлан эрх барьсан Рахмановын удмынхны эсрэг олон жил үргэлжилсэн иргэний дайн хийж, цагаан хааны гэр бүлийн амьдрал эмгэнэлтэйгээр төгссөн.
Одоо Их Британийн угсаа залгамжлах ханхүү, Японы эзэн хаан, Бутан, Испани, Шведэд хаан хатан, хунтайж бий ч төр болон парламентад онц үүрэггүй, симбол, бэлгэ тэмдэг төдий.
Манайх ардчилсан нийгмийг сонгож авсан. Дэлхий нийтээрээ энэ чиг хандлага, замыг сонгосон. Гэтэл манайх эргээд улс төрийн өв залгамжлалыг санаархаад байна. Гэхдээ энийг жирийн иргэд, олон нийт хүсээгүй. Харин албан тушаалтай, намтай, намын дарга аавууд хүүгээ угсаа залгамжлуулахыг хүсч байна. Энэ бол сайн зүйл биш гэдгийг дэлхийн түүх бэлээхэн харуулсан билээ.

tovchoo.mn


URL:

Нэр: маерпва Огноо: 3 February 2015

Рахманов биш романов

Нэр: kkk Огноо: 4 February 2015

helee hazsan batsaan

Сэтгэгдэл бичих