Олигархийн сүүлчийн тэмцэл буюу Ардын намын энэ жилийн өнгө
Tэр олигархиас нэгэн цагт олон хүн айн, дагжин чичирж явсан. Гэхдээ одоо энэ бүхэн ард хоцорчээ. Гэхдээ нийгмийн дунд үүссэн айдас замхран алга болохдоо удаан гэдгийг социологичид нэгэнтээ тогтоосон байдаг.
Хоёр жилийн өмнө л өөрийн нэрийг Улсын их хурлын танхимд оруулах гэж оролдсон түүний тэмцэл амжилт олоогүй юм. Түүний хувьд Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд оролцохын тулд, өөрийн нэрийг МАН-ыхан хурлаар авч хэлэлцүүлсэн ч үнэндээ амжаагүй. Тухайн үед Эрчим хүчний сайд Д.Зоригтыг МАН-ын дарга байсан С.Баяр намын хурлаар өндөрт өргөн сүүлийн олигархийн тэмцлийг нь тасалсан. Үүнийхээ төлөөсөнд С.Баяр ерөнхий сайдын албанаасаа буусан юм.
Хичнээн гишгэлсэн ч зэрлэг ургамал ургаад л БАС ДАХИН ургадгийн адилаар өнөөх олигархи МАХН-ын гишүүн Ц.Шинэбаярын дүрээр дахин амилан гарч ирсэн юм. Түүний төлөвлөгөө хувьсгалт нэрийг булшлахгүйгээр авч үлдэн, өөрийн эзнийг суудал юунд нь залах буй за. Гэхдээ тэдний оролдлого нэг л бүтэлгүй тийшээгээ замхарч байна. МАН-ын угжаар хар багаасаа угжуулж өссөн Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо, Оюутны холбооны хэсэг залуус өчигдөр тайван жагсаал хийсэн. Тэдний УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг уучлал гуйлгуулж, харин сүүлчийн олигархи Н.Энхбаярыг намаас хөөж, хариуцлага тооцохыг хүсч байгаа юм. Иш… олигархийн сүүлчийн тэмцлийн гал удахгүй бөхөх нь байна. Түүнийг дээр дооргүй үзэн ядаж, гишгэлэн тасдан хаяхыг хүсч байгаа бус уу.
Харин Ардын намын энэ жилийн өнгөний тухайд гэвэл улс төрийн амьдралын зурхайд их л бүдэг бадаг харагдаж буй бололтой. Тус нам нь хий суудал дээр суусан бөгөөд нэг хэсэгтээ л байр сууриа олцгоохгүй, баахан будилах нь.
Төмөр туулай жилийн товч төөрөг засал
Ардын нам 1921 онд төрсөн юм болохоор цаг тооны цагалбарын дагуу тахиа жилтэй болж таарлаа. 1921 оны тахиатай эрчүүдийн орлого хомсдож, эдийн гарлага болох гэм буй тул “Намсрай” тахиулах, эдийн хишиг дуудуулах зэрэг зан үйллд шамдваас зохилтой хэмээжээ. Ямартай ч Ардын намын толгойд байгаа хэдэн нөхөд энэ жил намын таагүй байдал болон бялуу хуваах ажил гэсээр байгаад нэлээдгүй төгрөгөө гарздаж магадгүй бололтой.
Х.Өнөрсайхан
URL:













