Иргэд газраа чєлєєлєхгvй бол бид утаа, хог, угаадастай улам л удаан ”нєхєрлєнє”
Нийслэлд хог, угаадас, vнсээр “баян” гэрэлтvvлэггvй гудамж хэдэн мянгаараа бий. Тєлєвлєлт, єнгє vзэмж тааруу эдгээр гудамжны айлууд хотын утааны талаас илvv хувийг “vйлдвэрлэж” биднийг єдєрт
сайн дураар 4-5 хайрцаг тамхи татахад хvргэдэг. Дийлэнх нь зєєврийн ус, нам даралтын зуух бvхий гэр хорооллынхон эдvгээ хотын толгойны євчин болчихоод байна. Улаанбаатар хот гэр хорооллоос ангижирч гэмээнэ гэмт хэрэг буурч, утаанаас салж, хотын соёл ноёрхох нь дамжиггvй. Эдгээр асуудлыг нэг мєр цэгцлэхийн тулд гэр хорооллыг хэсэгчлэн барилгажуулах нь хамгийн оновчтой арга хэмээдэг. Гэвч гэр хороололд насаараа амьдарч єєрийн хэрэгцээний газраа хувьчлаад авчихсан зарим иргэд энд орон сууцны хороолол босох єдий байна хэмээн халагладаг.
Гэвч агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах ажлууд хэдийнэ єрнєєд эхэлчихсэн. Тухайлбал, Орон сууцны VII хороолол барих ажил. Харин vvнийг иргэдийн зvгээс дэмжиж, газраа ямар нэг асуудал чирэгдэлгvй чєлєєлєх ажил vлдээд байна.
Ихээхэн хэмжээний газар, бусад vл хєдлєх хєрєнгєтэй айлууд энэ мэт ажилд хойрго ханддаг нь ажиглагддаг. Ганцхан жишээ дурдахад, Дамдинсvрэнгийн гудамж буюу 13 дугаар хорооллын дунд замаас Олимпийн гудамж хvртэл шинээр зам тавих ажил 2006 онд эхэлсэн байдаг.
Гэвч хоёр гуравхан айл газраа чєлєєлж єгєхгvй, их хэмжээний мєнгє нэхсэнээс уг зам гурав дєрвєн жил дамнасан ажил болж хувирсан сургамж бий. Нийслэлийг хэсэгчлэн барилгажуулах ажлын нэрээр тєр засаг иргэдийнхээ газрыг зvгээр булаах гээд буй хэрэг огт биш. Тухайн єрхийн газар, vл хєдлєх хєрєнгийг vнэлэн, энэ дайны vнэ бvхий орон сууцыг барьж єгєхєєр тогтсон. Уг нь иргэдийн эрvvл, аюулгvй орчинд амьдрах эрх, улс орны бvтээн байгуулалт, хєгжил дэвшлийг бодвол хэдхэн хvний сэтгэлд таарах, эс нийцэх нь нэг их чухал биш. Тиймээс хот утаа, хогтой байх эсэх нь нийслэлчvvдийн ухамсраас шалтгаалах болчихоод байна. Хэрэв айлууд газраа тэнгэрт тултал vнэлж, чєлєєлж єгєхєєс цааргалаад байвал тєдий чинээгээр энэ ажил удааширч таарна. Єєрєєр хэлбэл, Бид утаа, хог, угаадастай улам л удаан “нєхєрлєнє” гэсэн vг.
Эдvгээгийн Азийн бар орнууд 1960-1970-аад оны vед бас л манайх шиг иргэд нь газраа чєлєєлж єгсєн байдаг. Засгийн газраас нь мєнгє эсвэл байр єгье гэх санал тавьсан. Хэрэв уг саналыг зєвшєєрєхгvй бол Шууд захиргаадалтын аргаар шийддэг байсан гэдэг. Тиймээс манай сонин нийслэлийн утааг бууруулж, хотынхоо хєгжил дэвшилд хувь нэмрээ оруулж газраа идэвхтэй чєлєєлєхийг иргэдэд уриалж байна. Орон сууцны VII бичил хороолол барихтай холбогдуулан газар чєлєєлєх ажил ирэх хавраас эхлэх юм байна. Уг ажлын хvрээнд 854 нэгж талбарын айлыг дээрх газраас чєлєєлєх бєгєєд vvний тулд 20 тэрбум тєгрєгийг 2011 оны тєсєвт суулгасан билээ.
Орон сууцны VII хорооллын тєлєвлєлтийн мэдээллийг хvргэж байна
Орон сууцны VII хороолол Сvхбаатар дvvргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамран Ногоон нуур, Зуун айл, Цагдаагийн гудамж орчим, хойд талаараа vерийн далан, зvvн талаараа Сэлбийн голын дагуу нийт 210 га талбайг эзлэн орших ажээ. Энд 25 хvртлэх давхар орон сууцны барилгуудыг барихаар тєлєвлєсєн байна. Тус хорооллын нутаг дэвсгэрт одоо 2361 газар эзэмшигч, ємчлєгчийн 85.99 га газарт 2500 айл єрхийн 7350 хvн амьдарч байгаа гэсэн судалгаа бий.
Мєн 22 га барилгажсан газар нутагт 1350 єрхийн 8900 хvн ам оршин сууж байгаа аж. Тиймээс уг хорооллыг барьж байгуулснаар 10956 айлын орон сууцанд нийт 46 мянган хvн оршин суух боломжтой болох юм. Тvvнчлэн 9200 сурагчтай сургууль, 4600 хvvхдийн цэцэрлэг, єдєрт 1610 хvн vзэх єрхийн эмнэлэг, 4500 ажлын байр бvхий оффисын барилга, 3600 шахам хvн ажиллах худалдаа, vйлчилгээний барилга байгууламж баригдахаар тєлєвлєжээ. “Ногоон нуур”-ын одоогийн тогтоцыг тvшиглэн хотын чанартай парк, амралт, зугаалгын бvс болгон хєгжvvлэхээр тєлєвлєлтєд тусгасан байна.
Энэ хороололд нийт 8000 айлын орон сууц барихаар тєлєвлєжээ. Одоогоор энэ тєлєвлєгєєний дагуу ажил хийгдэж байгаа юм. Тухайлбал, Орон сууцны санхvvжилтийн корпорацид гурван га газарт 1000 айлын vйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар газар олголт хийсэн байна. Мєн газар ємчлєгч, эзэмшигч “Чин удам” ХХК, “Анд интернэшнл” ХХК, иргэн Т.Хандсvрэн, иргэн А.Хvрэлшагай, “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-ийн ємчлєл, эзэмшлийн 1.08 га газарт баригдах vйлчилгээтэй орон сууцны барилгын техникийн тєсєл, ажлын зураг батлагджээ. Тус хорооллын хэсэгчилсэн ерєнхий тєлєвлєгєєний дагуу “Чин удам” ХХК-ийн 320, Сангийн яамны 72 айлын орон сууцны барилга угсралтын ажил 30.0-70.0 хувийн гvйцэтгэлтэйгээр хийгдэж байна. Тєлєвлєлтийн талбайд суурьшиж байсан 350-аад газар ємчлєгч газраа орон сууцаар солих нєхцєлтэйгээр болон зах зээлийн vнээр худалдаад байгаа аж. Иргэдэд газраа орон сууцаар солихоос гадна хэд хэдэн боломж байгаа гэнэ. Vvнд, иргэд газраа vнэлж компаниудад зарах, эсвэл 7-8 айл хоршиж хувийн орон сууц барих боломжтой ажээ.
Эдгээр иргэд газраа чєлєєлж барилга барих хооронд хаана амьдрах нь чухал. Харин Сvхбаатар дvvргийн 11 дvгээр хороонд тєрийн ємчийн хашаанд тvр байрлах 300 айлын орон сууц барих ажил эхлээд байгаа билээ. Энэ орон сууцыг дамжин єнгєрєх зориулалтаар иргэдэд ашиглуулах гэнэ. Мєн хотын тєвийн зургаан дvvрэгт ийм 1200 айлын тvр суурьшуулах газрыг тогтоох vvрэгч єгч, газраа тогтжээ.
Ерєнхий боловсролын дєрєвдvгээр сургуулийн ар талд єнгєрсєн зунаас нэгэн барилга баригдаж эхэлсэн нь орон сууцны VII хорооллын нэг хэсэг гэдгийг тэр хавийнхан андахгvй. Эдvгээ барилгуудын эхнийх нь буюу 96 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн болсон байна.
Тvvнчлэн тус хорооллын ажил эхэлж буйтай холбогдуулан шугам сvлжээний ажлын тендер БХБЯ дээр зарлагдаж “Бээжин констракшн” гvйцэтгэхээр болжээ. Уг ажилд 23.4 тэрбум тєгрєг тєсєвлєгдсєн бєгєєд орон сууц барих компани хараахан тодорхой болоогvй байгаа аж.
Т.Сэлэнгэ
URL:













