Эмэгтэй бөхчүүд анх удаа бүтэн багаараа оролцоно

Чөлөөт бөх 1904 онд АНУ-ын Сент-Луис хотод болсон зуны ийн III наадамд анх багтсан билээ. Харин Монголын тамирчид 1964 онд Японы нийслэл Токиод болсон XVIII наадмаас хүч үзсэн бөгөөд ийнхүү 12 дахь Олимпдоо зодоглох гэж байна.

Монголын чөлөөт бө­хийн тамирчид Олимпийн наадмаас дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байгаа ч 1980 оны Москвагийн XXII наадмаас хойш медалийн бараа хараагүй билээ.

XXX наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 5-11-нд Лондон хотын “ExCeL London” ордонд болно. Манай улсаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар, 74 кг-д ОУХМ П.Өнөрбат, 84 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Д.Отгонцэцэг, 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн, 63 кг-д Монгол Улсын анхны эмэгтэй дэлхийн аварга гавьяат тамирчин С.Батцэцэг, 72 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Бурмаа нар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, дасгал­жуу­лагч Б.Баяраа, Ц.Баяр­сайхан, эмэгтэйчүү­дийн багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, З.Дүвчин нарын удирдлага дор эх орноо төлөөлөн оролцоно.

1992 оноос Олимпийн наадамд оролцох тамирчдад эрх олгож эхэлсэн. Манай тамирчид анх удаа ийм олон хүний бүрэлдэхүүнтэй буюу найман тамирчинтай оролцох болсон. Мөн эмэгтэй тамирчид анх удаа бүтэн багаараа оролцож байгаа юм.

Чөлөөт бөхийн тамирч­даас 1972 оны Мюнхений Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга хөдөлмөрийн баатар, Монгол Улс болон ОХУ-ын гавьяат тамирчин Х.Баянмөнх хамгийн олон таван удаа (1964, 1968, 1972, 1976, 1980 он) Олимпод оролцож, үнэмлэхүй амжилт тогтоосон. Түүний энэхүү амжилтыг Монголын тамирчдаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа (1996, 2000, 2004, 2008, 2012) энэ жил давтсан юм.

Мөн хөдөлмөрийн баа­тар З.Ойдов (1972, 1976, 1980), Ж.Мөнхбат (1964, 1968, 1972), ардын багш Д.Сэрээтэр (1964, 1968, 1972), гавьяат тамирчин Ц.Нацагдорж (1968, 1972, 1976) нар тус бүр гурван удаа Олимпийн наадамд зодоглож байв.

Монгол Улсын ардын багш Ч.Дамдиншарав 1964, 1968 оны Олимпод тамирчны хувиар оролцож байсан бол 1972, 1976, 1980, 2000, 2004 онд шавь нараа дасгалжуулжээ. Үүний Олим­пийн наадамд нийтдээ долоон удаа оролцож байсан рекордыг хэн ч эвдээгүй байгаа.

Харин Олон улсын шилэгдмэл шүүгч, гавьяат дасгалжуулагч А.Басхүү 1988 оны Сөүлээс 2008 оны Бээжингийн Олимпийн наадам хүртэл зургаан наадмыг дэнсэлж байв.

1992 оны “Барселон”-ы Олимпийн хөнгөн жин буюу 48, 52, 57 кг-ын жинд ах, дүү гурван бөх буюу Ц.Хосбаяр, Энхбаяр, Цогтбаяр нар оролцож, Монголын төдийгүй дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд байгаагүй үйл явдал болсон юм.

Олимпод оролцож байсан чөлөөт бөхийн тамирчид

“Токио-1964”

Б.Санжаа, Б.Сүхбаатар, Ч.Дамдиншарав, Д.Сэ­рээ­тэр, Ж.Мөнхбат, Х.Баян­мөнх, Ц.Санжаа, Ө.Эрдэнэ-Очир

“Мехико-1968”

Б.Сүхбаатар, Ч.Дамдин­шарав, Ц.Нацагдорж, Д.Сэрээ­тэр, Т.Артаг, Ж.Мөнх­бат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир

“Мюнхен-1972”

Д.Ганбат, Д.Жамсран, М.Хойлогдорж, Ж.Мөнх­-Очир, З.Ойдов, Ц.Нацаг­дорж, Д.Сэрээтэр, Т.Артаг, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх

“Монраель-1976”

Г.Хишигбаатар, Ж.Мөнх­­­-­­­­­­­­­Очир, М.Хойлог­дорж, Д.Ой­дов, Ц.Нацаг­дорж, З.Дүвчин, Ч.Гочоо­­­сүрэн, Д.Цэрэн­­тогтох, Х.Баянмөнх, Д.Адъяа­төмөр,

“Москва-1980”

Г.Хишигбаатар, Н.Бур­гэ­даа, Д.Оюунболд, Ө.Насан­­­­­­­­жаргал, З.Ойдов, Ж.Даваа­жав, З.Дүв­чин, Д.Цэрэн­тогтох, Х.Баян­мөнх, О.Бахыт

“Сөүл-1988”

Т.Сүхбаатар, Х.Баттуул, Ц.Энхбаяр, А.Энхээ, Л.Энх­баяр, Х.Амараа, П.Сүхбат, Б.Жавхлантөгс

“Барселон-1992”

Ц.Хосбаяр, Ц.Энхбаяр, Ц.Цогтбаяр, Н.Түмэннаст, Л.Энхбаяр, П.Сүхбат, Б.Жавх­лан­төгс

“Атланта-1996”

Л.Сэргэлэнбаатар, Ц.Цогт­­­­­­­­­­­­­­баяр, Б.Гантогтох, Д.Су­мъяа­­­­­базар

“Сидней-2000”

Т.Зүүнбаян, О.Пүрэв­баатар, Т.Мөнхбаяр, Д.Сумъяа­­­базар

“Афин-2004”

Б.Наранбаатар, О.Пүрэв­баатар, Т.Энхтуяа, Г.Өсөх­баяр, Ц.Энхжаргал, О.Бур­маа

“Бээжин-2008”

Б.Батзориг, Ч.Ган­зориг, Ц.Энхжаргал, Н.Отгон­жар­гал, Б.Одончимэг,
Өглөөний сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих