ОБЕГ-ын дарга асан П.Даш, Л.Алтангэрэл нар дахин ял сонсов

Өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтан­гэрэл нарыг төрийн өмчийг хувьдаа завшсан хэмээн Хан-Уул дүүргийн шүүхээс 3.6 жилийн ял оноосон билээ.

Тэднийг Эрүүгийн хуу­лийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар ялласан ч Өршөө­­­лийн тухай хуульд хам­­руу­лан сулласан юм. Гэвч П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хуульд ний­цээгүй. Би улсын хөрөнгө, мөнгө хувьдаа завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ заавал цагаатгуулна. Нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн Нийслэ­лийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Тэдний гомдлыг Нийс­лэлийн шүүх хэлэл­цээд, анхан шатны шүү­хийн шийдвэрийг хүчин­гүй болгосон. Иймээс хэрэгт нь нэмэлт мөрдөн бай­цаалт явуулалгүйгээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бол­­­жээ. Гэхдээ хэргийг өмнө нь шийдсэн Хан-Уул дүүргийн шүүхэд бус Чин­гэлтэй дүүргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяал­лыг нь өөрчилсөн юм.

Харин өчигдөр Чин­гэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох шүүх хурал болж, тэднийг гэм буруутай хэмээн тэдэнд 3.6 жилийн хорих ял оноолоо.

Эх сурвалж: Өглөөний сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих