Түлэгдсэн аврагч дөрөв дэх хагалгаандаа орно

Дорнод аймгийн Баян­дун суманд өнгөрсөн тав­дугаар сарын 23-нд ой хээрийн түймэр унтрааж яваад галд өртөж, биеийх нь 60 хувь нь түлэгдсэн дэд ахлагч А.Болорсүх БНСУ-д эмчлүүлж байгаа. Түүнд Сөүл хотын Халлим их сургуулийн Түлэнхийн нөхөн сэргээх төвийн эмч Чу Юнг Со гурван удаа хагалгаа хийсэн байна. Гурав дахь хагалгааг гоо сайхны мэс заслын эмч нартай хамтран хийсэн бөгөөд манай аврагчид шилжүүлэн суулгасан арьсны 80 хувь нөхөн сэргэсэн аж.

Албаны эх сурвалжийн мэдээллээр гал сөнөөгч А.Болорсүх удахгүй дөрөв дэх хагалгаанд орох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих