Ж.Батзанданы “хэнээрхэл”

Хэтэрхий их хийрхэл, хэнээрхэр хүнийг хэн ч биш болгодог гэж хаа нэгтэй сонсож байсан санагдана. 2012 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж гарч ирсэн хүмүүсийн нэг бол Ж.Батзандан хуульч. Эгэл жирийн ард түмний төлөөлөл болсон тэмцэгчдийг парламентад илгээхдээ ард түмэн сэтгэл хангалуун байсан. Тэднийг өөрсдийнх нь төлөө тэмцэж, дуугарна гэдэгт итгэлтэй байсан. Гэтэл тэр тэгж чадахгүй бололтой. УИХ-ын гишүүний зөөлөн суудалд заларсан өдрөөсөө түүний ааш танигдах аргагүй болж амандаа ус балгасан мэт огт дуугарахаа больсон гэнэ.

Хэтэрхий өндөрт гарчихлаа гэж  хэт “онгирсон” тэрбээр ярилцлага авахаар очсон сэтгүүлчид манай туслахад асуултаа бэлтгэж өгөөд ирж ав хэмээн хэнээрхсэн сурагтай. Ёстой хийрхэл гэгч нь энэ биш үү. Бяруу болоогүй байж бухын баасаар баана гэгчээр хэтэрхий эрт биеэ тоосон эрхэм хуульчийн хэнээрхэлд хэвлэлийнхэн тун ч бухимдсан гэнэ лээ.

Б.Балжир mminfo


URL:

Сэтгэгдэл бичих