Жүжигчин Б.Цолмонбаяр “Залуучуудын соёл урлагийн хороо”-ны даргаар сонгогджээ
МЗХ залуучуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх зорилгоор Монгол улсын хэмжээнд 18-н залуучуудын мэргэжлийн хороодыг байгуулж эхэлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд “Залуучуудын соёл урлагийн хороо”-г байгуулах хурал 11-р сарын 13-нд болж өнгөрсөн юм.
“Залуучуудын соёл урлагийн хороо”-ны даргаар “TV cocktail” хамтлагийн жүжигчин Б.Цолмонбаяр сонгогдсон бөгөөд дэд даргаар Х-Түц хамтлагийн жүжигчин Т.Бархүү сонгогдлоо.
URL:




