Шинэ гараг илрүүлжээ
Олон улсын сансар судлалын агентлаг нарны аймгийн Каппа одны ордод нэгэн шинэ гараг нээжээ. Уг гарагийг нарнаас 2.5 дахин хүнд жинтэй гэж эрдэмтэд тодорхойлсон байна.
Тиймээс одоогийн байдлаар энэхүү шинэ гараг нарны аймгийн хамгийн хүнд нь болж байгаа аж. “Супер Бархасбадь” гэж нэрлэгдээд буй уг гараг дэлхийгээс 170 гэрлийн жил зайтай бөгөөд эрдэмтэд зургийг нь авч чадсан тухай “National Geographic” мэдээлжээ.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL:




