Дэлхийн хамгийн аюултай хот

“Олон нийтийн аюулгүй байдал, хууль эрх зүйн төлөөх иргэдийн зөвлөл” төрийн бус байгууллагаас дэлхийн хамгийн аюултай хотыг тодруулах судалгаа явуулжээ.

Судалгаагаар Гондурасын Сан Педро Сула хот хоёр жил дараалан манай гарагийн хамгийн аюултай хотоор шалгарчээ. Энд жилд 100 мянган хүн тутмын 169 нь бусдын гарт амиа алддаг гэсэн тоо баримт байна.

“The Washington Post” сонинд мэдээлснээр тус хотод гарч буй хүн амины хэргийн тоо сүүлийн жилүүдэд эрс өсч байгаа аж. Харин дэлхийн хамгийн аюултай хотын жагсаалтын хоёрдугаарт 100 мянган хүн тутамд 128 аллага үйлдэгддэг Мексикийн далайн эргийн хот болох Акапулько оржээ.

Чухам энэ хотоор дамжин Төв Америк руу хар тамхи зөөдөг аж. Гуравдугаарт бидний “Халтар царайт” киногоор нь сайн мэдэх Венесуэлийн Каракас хот багтжээ. Энд 100 мянган хүн тутамд оногдох аллагын тоо 119 аж.

Жагсаалтыг тэргүүлсэн Сан Педро Суле хотод үйлдэгддэг аллагын 83,4 хувь нь галт зэвсэг ашигласан байдаг байна. Энэ нь АНУ-тай харьцуулахад 60 хувиар дээгүүр үзүүлэлт аж.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж:Нийслэл таймс


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих