Зуслангийн 5700 өрхөд 85 мянга орчим хогны уутыг тараажээ

10110_308Монгол Улсын Засгийн газраас санаачилсан хог хаягдлын шинэ төсөл болох ногоон хогны уутны хэрэгжилт, тараалтын ажилд улсаас гурван тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Өнгөрсөн зургадугаар сарын 20-оос зуслангийн айлуудад хогны уутыг тарааж эхэлсэн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн XIX, XX хорооны нийт 3500 өрх айлд 50-иад мянган уут , Чингэлтэй дүүрэгт байрлах Майхан толгой, Ойн булаг, Шадивлин, Яргайт зэрэг арав гаруй зуслангийн 5700 өрхөд 85 мянга орчим уутыг тараасан байна. Үүнтэй холбогдуулан зориулалтын хогны уутанд хогоо хийгээгүй газруудын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нь олгохгүй байхаар болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих