Сочид болох Олимпийн наадмын бамбарыг 11-р сарын 9-нд задгай сансарт гаргах юм

Sports Events9-р сарын сүүлээр Олон улсын сансрын станц руу явах оросын сансрын нисэгч Олег Котов, Сергей Рязанский нар 11-р сарын 9-нд Олимпийн наадмын бамбарыг задгай сансарт гаргана.

9-р сарын сүүлээр Олон улсын сансрын станц руу явах оросын сансрын нисэгч Олег Котов, Сергей Рязанский нар 11-р сарын 9-нд Олимпийн наадмын бамбарыг задгай сансарт гаргана. Тэд Сочид болох Олимпийн наадмын бамбарыг үзүүлэхээс өөр зорилтыг тэр үе мечид биелүүлэхгүй. Сансрын нисэгчид задгай сансарт гарах бух арга ажиллагааг газар дээр сургуулилдаг. Бамбар задгай сансарт гаргах санал гэнэт дэвшүүлж хөтөлбөрт багтаасан учир сансрын нисэгчид түүнийг станцын гадна талд хийх өөр ажлаас тусад нь бэлтгэв. Олимпийн наадмын бамбарыг задгай сансарт түүхэнд анх удаа гаргах юм. Эдугээ ОУСС-д ажиллаж байгаа сансрын нисэгч Фёдор Юрчихин Олимпийн бамбарыг дэлхийд буцаана. Олимпийн галын буухиа энэ оны 10-р сарын 7-нд Москвад гараа авах юм. 14 мянган хүн Олимпийн бамбар барьж, улс орныхоо бух бус нутгийн 2900 хот тосгоныг дажиж гарна.


URL:

Сэтгэгдэл бичих