Самбог Олимпийн хөтөлбөрт оруулах эсэхийг хэлэлцэнэ

12-8-18_700x700

Б.САНСАР

ОУОХ Самбо бөхийн олон улсын холбооны хүсэлтийг хүлээн авч Гүйцэтгэх хорооныхоо дараагийн хурлаар спортын энэ төрлийг Олимпийн наадмын хөтөлбөрт оруулах эсэхийг хэлэлцэхээр болжээ. Самбо гэдэг нь “Самооборона без оружия” (Зэвсэггүйгээр биеэ хамгаалах)  гэсний товчлол бөгөөд анх 1938 онд ЗХУ-д үүссэн юм.

Манай улсад самбо бөх өндөр хөгжин цөөнгүй дэлхийн аварга төрөн гарч байсан билээ. Иймд самбо Олимпийн хөтөлбөрт багтвал манай тамирчдын Олимпоос авах медалийн тоо нэмэгдэх нь дамжиггүй биз ээ.

Эх сурвалж: www.polt.mn


URL:

Сэтгэгдэл бичих