500 жил хөлдүү байсан охин

Зурган дээрээс та эмчид үзүүлж буй энгийн нэгэн охиныг харж байна гэж бодвол эндүүрэл байх болно. Энэ охин бол одоогоос 500 жилийн өмнө нас барсан 15 настай охины мумми юм. Түүнийг 1999 онд Аргентины 6739 м-ийн өндөртэй Луллайлако уулнаас олсон бөгөөд Аргентин Перугийн хамтарсан багийн олж нээсэн энэхүү маш сайн хадгалагдсан мумми “Ариун охин” хэмээх утгатай нэрээрээ алдаршжээ. Инкагийн шашны ёсоор бол энэ охин бурхантай амьдрах замыг сонгосон гэх боловч үнэн хэрэгтээ шашны нэрийн дор хэрцгийгээр алагдан золиос болсон охин байсан юм. Түүний эрхтэнүүд хэдхэн долоо хоногийг өмнө нас барсан мэт маш сайн хадгалагдсан байсан нь анхаарал татжээ.
Энэхүү муммины үснээс авсан шинжилгээгээр охины нас барахаасаа өмнө хэрэглэсэн хүнсний зүйлийг тодорхойлж чадсан бөгөөд үүний тусламжтайгаар Инкагийн шашны уламжлалаар амь насаа алдсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.


URL:

Сэтгэгдэл бичих