Баруун Австралид Монголын тухай бизнес хурал зохиогдов

Баруун Австрали мужийн нийслэл Перт хотноо энэ сарын 11-нд болсон “Монголын өдөрлөг” сэдэвт бизнес хуралд Австралийн Aspire Mining, Minter Ellison, Xanadu Mines, Bayan Airag, Sustainability, R2R Services, BDO, Scope Systems, Maca Mining, Macmahon зэрэг 10 гаруй компанийн 70 гаруй төлөөлөгч оролцон  Монголтой хамтран ажиллаж байгаа талаараа болон Монголд хөрөнгө оруулах боломжийн тухай илтгэл тавьж санал бодлоо солилцов.
Элчин сайд Р.Болд хэлсэн үгэндээ сүүлийн 20 жилд Монголд оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг зөвхөн 2011-2012 онд Оюу толгойн төслийн ачаар оруулсаныг тэмдэглэж, Монголд хөрөнгө оруулж ажиллахад Монголын сэтгэлгээ, онцлогийг урьдчилан судалж ажиллах шаардлагатайг хэлэв.
Хуралд оролцогчдын төлбөрөөс олсон орлогыг Улаанбаатар дахь “Лотус” хүүхдийн халамжийн төвд хандивлахаар болов. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн компаниудын дийлэнх нь Баруун Австрали мужид байрладгаараа онцлогтой юм.
Арга хэмжээг Австралид суугаа Монголын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Монгол Улсаас Австрали улсад суугаа Өргөмжит консул П.Стюарт, Aspire Mining компани, Баруун Австрали дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгууллаа.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.