Өдөрт 200 гаран хүн алга болдог

Цагдаагийн газарт өдөрт дунджаар 200 гаран хүн алга боллоо гэсэн дуудлага ирдэг байна. Хуулиндаа хүн 72 цаг гэртээ ирээгүй, ямар нэгэн байдлаар холбоо бариагүй тохиолдолд цагдаад хандах ёстой байдаг ч иргэд манай нөхөр ажилаа тараад ирсэнгүй, хүүхэд маань хичээлээсээ ирэх цаг нь аль хэдийн болсон байтал ирэхгүй байна гэх дуудлага их өгдөг байна. Энэ дуудлагыг өгсөний дараагаар иргэд хайж байсан хүн нь гэртээ ирсэн ч өмнө өгсөн дуудлагаа цуцлуулдаггүй байна. Цагдаагийн газар буцаад дуудлага өгсөн иргэдтэй холбогдон алга болсон хүн ирсэн эсэхийг асуухад аль хэдийн ирсэн байдаг байна. Өдөрт ирсэн дуудлагаас 150 гаран хүн нь гэртээ ирсэн байдаг бол өдөрт нэг хоёр хүн гэмт хэргийн золиосоор алга болсон байх магадлал өндөр байдаг ажээ.

Г. Номин

URL:

Сэтгэгдэл бичих