Дагестанд Волгоградын халдлагад холбоотой алан хядагч Дмитрий Соколовыг устгав

Дагестанд Волгоградын халдлагад холбоотой алан хядагч Дмитрий Соколовыг устгав

Фото: РИА Новости

Дагестанд явуулсан тусгай ажиллагааны дүнд таван алан хядагчийг устгажээ.

Дагестанд явуулсан тусгай ажиллагааны дүнд таван алан хядагчийг устгажээ. Энэ тухай бямба гаригт Хойд кавказын хууль хамгаалах байгууллагуудын эх сурвалж уламжилжээ. Түүний яриагаар, алан хядагчид Махачкала хотын орчмын нэгэн орон сууцны байшинд орогнож байв. Алагдсан хүмүүсийн дунд Волгоградын халдлагад холбоотой Дмитрий Соколов байжээ. 10 –р сарын 21-нд Соколовын эхнэр амиа золиослогч нийтийн тээврийн автобусыг дэлбэлсэн. 6 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих