Банкны захирлыг шинийн дөрвөнд шүүнэ

c07bce1e2e80ca8cbigАлбан үүргээ хайнга биелүүлж иргэдэд онц их хэмжээний 2 тэр бум төгрөгийн хохирол учируулсан капитал банкны

гүйцэтгэх захирал Ариунболдыг 2014 оны 2сарын 4 өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны эрүүгийн 1-р шүүх дээр Отгонтуул шүүгч даргалан шүүх хуралдаан болох тов гарсан байна.

Иргэдийн их хэмжээний валют солиулахаар шилжүүлсэн мөнгийг каптиал банкны хэсэг албан тушаалтан маржин арилжаанд оруулж тоглон алджээ.

Энэ хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн мөрдөн байцаагч Оюунбат Капитал банкны гүйцэтгэх захирал Ариунболд Санхүү удирдлын газрын дарга Мөнхсүрэн дилер Мандах нарыг яллагдагчаар татан шалгаад Капитал банкны дотоод хяналт муу, албан тушаалтнууд нь ажилаа зохих хууль журмын дагуу явуулдаагүйгүйгээс дээрх хэрэг гарсныг тогтоосон байна.

Харилцагчдийн мөнийг хэд хэдэн өдөр олон удаагийн  үйлдэлээр өөр дансанд шилжүүлж байсныг тус банкны дотоод хяналт ажилладаггүй, хяналт хавих ёстой албан тушаалтнууд зохих түвшинд үүргээ биелүүлддэггүй, удирдлагын мэргэжлийн ур чадвар муу,  банкны ердийн үйл ажиллагаа  сул байсантай холбоотой гэж мэргэжлийн байгууллага дүгнэжээ.

Энэ хэргийг Нийслэлийн прокурор газрын няналтын прокурор Эрхэмбаяр  хянаад Гүйцэтгэх Захирал Ариунболд, СУГ дарга Мөнхсүрэн нарыг эрүүгийн хуулийн 272.2,  дилер Мандахыг 153.3 ба 148.4 тус тус яллах дүгнэлт үлдэн шүүхэд шилжүүлжээ.

Дашрамд дурдахад Эрүүгийн 272,2 лүйл ангиар саяхан МИАТ-ын захирал агсан Эрдэнбилэгийг Улсын Дээд шүүхээс яллан 3 жилийн ял оноосон билээ.

 

Хуулиараа бол ажилтныхаа хариуцлагагүй үйлдлийг байгууллага нь бүрэн хариуцдаг. Гэтэл Харилцагчийн мөнгөөр банк нь тоглочихоод байхад харилцагчдаасаа уучлал гуйхын оронд би буруугүй надад хүллэгэж байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй гээд сууж байдаг хариуцлагагүй банкыг   Монгол банк сайтар нягталж шалгах хууль дүрмээ мөрдүүлж ажиллуулах цаг нь болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих