Сар шинийн баярын өдрүүдэд болох үйл явдлууд

JAV_0556

09:00 цагаас  Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хаалтын хуралдаан эхэлнэ.

10:00 цагаас Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болж, Монгол цэргийн жавхаа наадам зохион байгуулах тухай хэлэлцэнэ.

11:40 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Төрийн одон, медаль гардуулах ёслол болно.

12:40 цагаас Улсын цолны болзол хангасан уяачдад цол олгох ёслол болно.

14:00 цагаас уламжлал ёсоор Монгол бөхийн өргөөнд хүчит 256 бөхийн барилдаан эхэлнэ.

22.00 цагаас Гандантэгчилэн хийдэд зон олны буян заяаг даатгаж ном хурна.

Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд:
08:15 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө гэрт Төрийн туганд хүндэтгэл үзүүлэх ёслол

08.20 цагаас Төрийн ордны Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн А танхимд төрийн өндөрлөгүүд өндөр настнуудтай золгоно.

09:20 цагаас Гандантэгчинлэн хийдэд Монголын ард түмний заяа буяныг даатгаж мандал өргөх ёслол болно.

 


URL:

Сэтгэгдэл бичих