Дэлхийн шинжлэх ухааны ойлголтыг эвдсэн эмэгтэй

20140130-172257Та үүдэл эс гэдэг үгийг урьд өмнө сонсож байсан уу? Үүдэл эс гэдэг нь бүх төрлийн эсэд хувирч чадах эсийг хэлэх бөгөөд нөхөн төлжүүлэх эмчилгээний салбарт анхаарлын төвд байгаа судлагдахуун юм. Хамгийн анх энэхүү ойлголт нь ES эс гэж танигдаж байсан бөгөөд 2006 онд ES эсээс илүү ашиглах боломжтой iPS эс бүтээгдсэн байна. ES эс нь үр хөвөрлийн эсээс ялгаж авсан эс бөгөөд нөхөн төлжүүлэх эмчилгээнд ашиглаж чадахгүй шалтгаан нь үр хөвөрлөөс ялгах ёстой гэсэн ёс суртахууны асуудал болон өвчтөнд шилжүүлсэн ч дархлааны эсэргүүцлээс үүдээд боломжгүй байсан гэсэн 2 асуудал юм. Энэ асуудлыг шийдсэн нь iPS эс байсан бөгөөд энэ нь 4 төрлийн генийг эсэд шилжүүлэн эсийг анхдагч байдалд оруулсан эс юм. Энэ нь дархлааны эсэргүүцэл үзүүлэхгүй гэсэн сайн талтай бөгөөд аль хэдийн нөхөн төлжүүлэх эмчилгээнд хэрэглэгдэж байгаа юм.
Гэтэл өнөөдөр энэ ухагдахууныг 30хан настай Японы эрдэмтэн Обоката Харүко гуай өөрчилжээ. Тэрээр эсэд гаднаас нь стресс өгөх гэсэн маш хялбар аргаар үүдэл эсийг гаргаж авчээ.STAP эс гэх бөгөөд үүгээрээ кимера маус гаргаж авах судалгаан дээр амжилттай үр дүн гаргажээ.
Ургамлын эс дээр бол гадны стрессээс үүдэх анхдагч байдалд орох үзэгдэл нь хэвийн зүйл ч энэ нь амьтны эс дээр байж болохгүй үзэгдэл гэж үзэж байсан ойлголтыг тэр чигээр нь өөрчилжээ. Мөн маш хялбар аргаар үүдэл эсийг хийх аргаас гадна үүнийгээ олшруулах аргыг нээсэн байгаа нь энэ эмэгтэйн гайхалтай тал юм. Дараа дараагийн нийтлэлдээ энэ хүү судалгааг дэлгэрэнгүй танилцуулъя гэж бодож байна.

2014.01.30
Иватэ их сургууль
Нарандулам


URL:

Сэтгэгдэл бичих