Өгзөг томруулах силиконы оронд цавуу, хийжээ

images_3Онил Рон Моррис гэгч хуурамч мэс заслын эмчийн золиос болсон нэгэн хүнийг танилцуулья. Тэр бол 48 настай Ражи Наринсин. Тэр Майамигийн эмнэлэгт хандан зах зээлийн үнээс харьцангуй хямдаар шанааныхаа хэлбэрийг өөрчлүүлэх гоо сайхны хагалгаа хийлгэсэн биш өөрийгөө ийнхүү хорлосон юм. Түүнчлэн 2006-2008 оны хооронд Ражи дээрх эмчид хандан хэд хэдэн удаа ялангуяа хөх, өгзөгөндөө гоо сайхны мэс засал хийлгүүлжээ.

Гэтэл Онил эмч түүнийг хөх, өгзгийг “дүүргэх” силиконы оронд цемент, супер цавуу, герметикийн холимог бүхий суулгацийг ашигласан байна.Хуурамч эмч өгзөгөө томруулахаар хандсан Ражигаас 700 доллар авчээ. Ингээд удалгүй хохирогчийн гэдэс орчим нь өвдөлт мэдрэгдэж, мэс засал хийлгүүлсэн газар нь үрэвсч, шархалсан тул хоёр ч удаа эмнэлэгт хандсан байна.

Гэхдээ тэр хоёуланд нь шинж тэмдэгийнхээ жинхэнэ шалтгааныг эмч нарт хэлэхээс ичсэн гэнэ. Харин гурав дахиа эмнэлэгт хандахад эмч нар болсон явдлын талаар үнэнийг мэдсэн байна. Ингээд өгзгөн дэх хуурамч суулгацыг авах хагалгаанд орсон байна. Одоо хохирогч эмэгтэй нөхөн сэргээх шат дараалсан гоо сайхны хагалгаанд орж байгаа.

Харин Флоридагийн шүүхээс мэс засалч Онил Рон Моррист цавуу, цементийн уусмалын найрлагатай холимгийг гоо сайхны мэс засалд ашигласан хэргээр нэг жилийн ял сонсоод байна.

Б.Нандиа


URL:

Сэтгэгдэл бичих