Компьютерийн гаралтай бөгтөр өвчин ихээр дэлгэрнэ

комДэлхийн анагаах ухаанд шинээр нэгэн өвчин бүртгэгдсэн нь “ком­пью­­терийн бөгтөр” хэмээх өвчин аж. Энэхүү өвчин нь олон цагаар компьютерийн ард сууж ажилладаг, гар утсаараа байнга тоглодог хүмүүст нилээн түгээмэл илэрдэг өвчин гэнэ. Өнөөгийн мэдээллийн эрин зуун хэмээн өдөржин компьютерийн ард сууж мэдээ мэдээлэл авах, мөн тоглох зэргээр өдрийг барах болсон цаг үе.

Гэтэл энэ нь нэгэн төрлийн өвчний үүр уурхай болж байгаа аж. Хэрэв компью­терийн ард өдөрт завсарлагагүй гурваас дээш цаг суувал таны мөр болон цээжний хөгжил зогсонги байдалд орох аюултай. Улмаар хүзүүний хэсэгт овойж хатууран бөгтрөг­тэй болно гэсэн үг. Дэлхий дахинаа компьютерийн хэрэглээгээр манай улс нилээн дээгүүр ордог гэхдээ зохиол бүтээл бичиж эрдэм шинжилгээний ажил хийх гэж биш зүгээр л цагийг өнгөрөөх нэг нэгэнтэйгээ чатлах гэж. Иймээс энэ өвчин манай улсад их дэлгэрэх магадлалтай ажээ.

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих