Интернэт дэхь бүх порно бичлэгийг устгах ажил эхлэв

1088993540-640x425 Хятадад интернэт дэхь бүх порно бичлэгийг устгах компанит ажлыг эхлүүлэхээр болжээ. “Вэб цэвэрлэгээ 2014” нэртэй энэхүү компанит ажлын хүрээнд вэб хуудаснуудаас гадна гар утасны программ, интернэт телевиз, видео бичлэг үзэх төхөөрөмжүүдийг нэг бүрчлэн шалгахаар болсон байна.

Интернэт дэхь порно зураг, видео, зар сурталчилгааг бүгдийг нь устгах ажиллагаа ирэх арван нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ.

Хэрэв садар самуун мэдээлэл цацвал вэб сайт, вэб хуудаснуудын үйл ажиллагаа явуулах эрхийг нь хаах юм байна. Порно бичлэг нь нийгмийн ёс зүйд ноцтой аюултай хэмээн эрх баригчид үзэж байгаа юм байна. Өмнө нь Хятадын Засгийн газраас ийм арга хэмжээ авсан ч дорвитой үр дүнд хүрээгүй байна. www.medeelne.mn


URL:

Сэтгэгдэл бичих