Бас нэг Тэмүжин балласан байна, цаана чинь…

temuujin1Хууль зүйн сайн Х.Тэмүжин албан тушаалаасаа буухгүй хэмээн амь наана зүтгэж байхад цаана нь Тэмүжин, Чингис нэртнүүд зүгээр суусангүй.
-Хууль сахиулах Их сургуулийн захирал Р.Чингис салбартаа 22  гаруй жил үр бүтээлтэй ажилласан хошууч С.Ганбаатарыг тэтгэвэрт гарахаас нь хоёрхон жилийн өмнө  халснаас тэтгэвэрт гарах боломжгүй болж олон жилийн жилийн хөдөлмөрийг нь үнэгүйдүүллээ хэмээн ахмад хилчин шүүхэд гомдол гаргажээ. Халахдаа  хөөрхөн заль хэрэглэсэн бололтой.Захирал Р.Чингис хошуучыг халах тушаал гаргахдаа “таныг Хил хамгаалах ерөнхий газрын даргатай ярилцан тохирсны үндсэн дээр шилжүүлэхээр боллоо” хэмээн хэлж. Гэтэл нөгөө газар нь хоёр байгууллагийн хамтын гэрээний санамж бичгийн 5.2.2-ыг зөрсөн гээд ажилд авсангүй. Ингээд сургууль хил хамгаалах газрын хооронд хаягдаад төрийн албанд хандах хооронд цэргийн албанаас бүрмөсөн халжээ. Р.Чингис захирал С.Ганбаатарын ажиллаж байсан Хилийн албаны сургуулийн Ар талын албаны багшийн албан тушаал дээр ямар ч сонгон шалгруулалтгүйгээр дэд хурандаа Т.Баясгаланг томилсон гэнэ. Шүүх хэргийг хянан хэлэлцээд захирал Р.Чингисийг төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо түүний эрх зүйн байдлыг тодорхойлсон Төрийн албаны тухай хуулийг бус харин агентлагийн дарга ямар эрх зүйн акт гаргах талаархи бүрэн эрхийг зохицуулсан Агентлагийн эрх зүйн эрх байдлын тухай хуулийг баримталсан гээд хошуучыг ажлаас халсан тушаалыг нь хүчингүй болгожээ.
-Баянзүрх дүүргийн 17-р хороонд оршин суудаг Цогтбаатарын Тэмүжин нь таксины жолооч эмэгтэйг суран бүсээр ороолгож зодсон, цагдаагийн офицерийг хүч хэрэглэн эсэргүүцсэн улмаар бусдын машиныг авч зугтаасан гээд нэрэндээ зохихоор зангарагтай хэрэг үйлджээ. Тэрээр “Агора” гэдэг буудалд хүргүүлээд ороод мөнгөө ав гэхэд нь эмэгтэй жолооч  болгоомжлон татгалзаж. Тэмүжин машинд сууж явахдаа л бүдүүлэг загнаж байсан гэнэ. Тэрээр уурлаж “ийм буудалд буусан хүн таксины мөнгө өгч чадахгүй байх уу, чамайг нохой шиг зодож алаад мөнгийг нь хангалттай өгөх чадал байна” гээд цэрэг суран бүсээ тайлан толгой руу нь ороолгож. Эмэгтэйг зугтаахад машиныг нь унаад явж. Баригдах үедээ цагдаагийн офицерийн өөдөөс эсэргүүцэн зодолдож бүр салаавч гаргасан гэнэ. Шүүх “зоригт” Ц.Тэмүжинд 5.2 жилийн хорих ял оноожээ.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих