Согтууруулах ундааны хяналтын хуулийн тухай хэлэлцлээ

13332Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсээс “Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийн төслийн танилцуулга сэдэвт хэлэлцүүлэг хийв. Уг хэлэлцүүлгийг гурван түвшинд зохион байгуулсан бөгөөд өнөөдөр сүүлийн шатны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Нэг дэх хэлэлцүүлгийг нутгийн захиргааны байгууллагуудын дунд, хоёр дахь түвшний хэлэлцүүлгийг  “Иргэний танхим”-тай хамтран иргэд болон төрийн бус байгууллагуудын дунд явуулжээ. Харин гурав дахь хэлэлцүүлгийг  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаа худалддаг болон түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонссон юм.

Дашрамд дурдахад, хэлэлцүүлэгт оролцсон хүмүүст Монгол Улсын Хууль зүйн яамнаас ”Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийн төслийн танилцуулгыг танилцуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих