«Ардын хувьсгал» дахиад «шоовдорлогдов»

наадамБаяр наадмын зохион байгуулах хороод хуралдаж Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ойг зохион байгуулах зохион байгуулалтын асуудлаа ярилцжээ. “Есөн салбар хороо, нэг ажлын хэсэгтэй, нийт 177 хүн ажиллаж, 285 ажил үйлчилгээ хийхээр төлөвлөсөн” талаарх албан мэдээ өчигдөржингөө хөврөв. Гэхдээ 90 гаруй жил үндэсний их баяр наадмыг тэмдэглэх түүхт үйл явдлын нэгд тооцогдож байсан “ардын хувьсгалын” гэх үг энэ жил ахиад алга байна. Тодруулбал “Ардын хувьсгалын 93 жилийн ой” гэх үгийг энэ жил наадмын хаяг, урилга, төрийн томчуудын мэндчилгээнд мөн л бичихгүй бололтой. Өнгөрсөн жилээс эхлэн “шоовдорлогдох” болсон “ардын хувьсгал” гэх үгийг МАН-ынхан өмөөрч, хэвлэлийн хурал хийн эсэргүүндээ илэрхийлж байлаа.

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих