УРГАМАЛ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАЗРЫГ БУЛААЖЭЭ

УГТСЭШХХонгор сумын Засаг дарга Н.Лхагвасүрэн Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн /УГТСЭШХ/-ГИЙН эзэмшдэг төрийн тусгай зориулалтын тариалангийн газраас 100 га орчмын газрыг үлдээж, 1227.9 газрыг нь хууль эрх зүйн үндэслэлгүй хураан авч сумынхаа иргэдийн хувийн хэрэгцээнд зориулж рлгосон байна. Энэ талаар ХААИС-ийн салбар Дархан-Уул аймгийн УГТСЭШХ-ийн захирал Н.Баярсүх “Өнгөрсөн 2013 оны арваннэгдүгээр сарын 14-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Н.Лхагвасүрэн 300 тоот захирамж гаргаж хуулийн ямар нэгэн үндэслэлгүйгээр манай хүрээлэнгийн 1227.9 га газрыг хурааж сумынхаа иргэдэд хуваарилах шийдвэр гаргасан.

Бид энэ шийдвэрийг хууль бус шийдвэр гэж үзэж байгаагаа Н.Лхагвасүрэн даргад удаа дараа тавьсан ч огт хүлээж аваагүй” гэв. Тус хүрээлэн энэ хавар маш бага хэмжээнд тариалалт хийсэн тухайгаа ярьж байгаа юм. Өнгөрсөн сарын 5-нд тариалалт хийгддэг туршилт судалгааны бүх ажлууд зогссон бөгөөд элит үр үржүүлгийн хувьд дөнгөж 20 гаруйхан хувьд нь хийгээд байгаа гэнэ.

Тодруулбал, Ургамал, Газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн 1979 оноос хойш Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 1300 га тариалангийн газар эзэмшиж Монгол Улсын хэмжээнд үр тарианы элит үрийн хэрэгцээг хангах, тариалангийн технологийг боловсронгуй болгох чиглэлүүдээр эрдэм шинжилгээ, сорилт туршилтын үйл ажиллагаа тасралтгүй эрхэлсээр иржээ. Харин Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Н.Лхагвасүрэн 2013 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдрийн 203 тоот захирамжаар тус хүрээлэнгийн эзэмшлийн судалгаа шинжилгээ, элит үр үржүүлгийн зориулалттай 1227,95 га газрыг хураах шийдвэр гаргасан байна.

Газрыг нь хураахдаа “УГТСЭШХ газрын төлбөрөө төлөөгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдалд үнэлгээ хийлгээгүй мөн газраа хоёр жил зориулалтын бусаар ашигласан” гэсэн үндэслэл гаргасан аж. Харин энэ үндэслэлийнх нь талаар ХААИС-ийн салбар Дархан-Уул аймгийн УГТСЭШХ-ийн захирал Н.Баярсүх “Бид жил болгон цаг хугацаанд нь газрын тухай хуулийн дагуу төлбөрөө төлж байсан санхүүгийн баримт, ЗГ-ын тодорхойлолтоо гаргаж өгсөн. Хүрээлэн 2010 онд Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг Дархан-Уул аймгийн Байгаль орчны газраар хийлгээд үнэлгээ нь гарсан. Үүнийг баримтаар нотолсон. Мөн биднийг газраа ашиглаагүйг нотлох баримт байхгүй. Хүрээлэн 1979 оноос хойш энэ газар нутгийг эзэмшиж, Монгол орны газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, монголд шаардлагатай байгаа төмс үр тарианы сортыг боловсруулах, үрийг нь үржүулэх, түүнийг тарьж боловсруулах төхнологииг нь улсын хэмжээнд хииж, нэвтрүүлж ирсэн байгууллага. Энэ хугацаанд хүрээлэнгийнхэн нэг га газрыг ч атаршуулж юмуу тариа тарихгүй орхиж байсан тохиолдол байхгүй.

Жил болгон аймгийн агро тайлан гэж гардаг, Энэ тайланд манай хүрээлэнгийн, тариалсан болон уриншсан талбай тоо хэмжээгээрээ байгаа. Үүнийг аймгийн ХХАА-н газраас материалыг нь гаргуулж авсан. Тэгэхээр энэ буруутгасан гурван үндэслэлийн алийг нь ч зөрчөөгүй” гэж тайлбарлаж байна. Мөн Хонгор сумын Засаг даргатай уулзахад “Би бол улс төрч хүн, тийм учраасиргэдэд өгсөн амлалтаа ямар нэг аргаар биелүүлэх учиртай” гэсэн үгсийг хэлсэн гэсэн юм.

УГТСЭШХ-гийнхэн газрын маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ны өдрөөс хойш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хороо, Ерөнхий сайдыН ажлын алба, БШУЯ, ҮХААЯ, ГХГЗЗГ, Дархан-Уул аймгийн бйлон Хбнгор сумын ИТХ. ЗДТГ-т удаа дараа хандсан байна. Түүний үр дүнд ҮХААЯ, Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ-айс томилогдсон гурван ажлын хэсэг тус тусдаа ажиллаж Хонгор сумын Засаг даргын дээрхи шийдвэр нь хууль зөрчсө,нийг тогтоосон албан ёсны дүгнэлтүүдийг гаргажээ.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа геодези зураг зүйн газраас тус хүрээлэнгийн газрыг үндэслэлгүйгээр хураасан Газрын тухай хуулийн 16 зүйлийн 16.1.5-дзаасны дагуу Ургамал, Газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээ туршилтын талбайг улсын тусгай хэрэгцээнд авах хэмжилт, солбилцолжуулах ажлыг 2013 оны арванхоёрдугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаа гэнэ.

Мөн Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр Хонгор сумын иргэдэд газар хуваарилсан сум, багийн ИТХ-ын тогтоолын зөрүүтэй, холбогдох хууль, тогтоомжийг болон заалтыг зөрчсөн, бичиг баримтын бүрдэл дутуу мөн аймгийн газрын нэгдмэл сангийн бүртгэлд улсын тусгай хэрэгцээний газрын санд бүртгэлтэй байсан тус хүрээлэнгийн 1227,9 га газрыг2014 оны сум аймгийн газар зохион байгуулах төлөвлөгөөг өөрчилж танилцуулсан зэрэг ноцтой зөрчлүүд байгааг илрүүлж залруулах нь зүйтэй хэмээн тогтоосон байна.

Эдгээр дүгнэлтүүд, холбогдох яам, УИХ-ын байнгын хорооноос ирүүлсэн албан тоотыг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг дарга Н.Насанбат 2014 оны тавдугаар сарын 23-ны өдрийн №258,259 тоот захирамжуудаар Хонгор сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон байна. Харин тун удалгүй буюу энэ оны зургадугаар сарын 13-ны өдөр тавдугаар сарын 23-нд гаргасан №258, 259 тоот захирамжуудыг буцааж хүчингүй болгосон захирамж гаргасан аж. Үүнийг нь Ургамал, Газар тариалан сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн “Сумын Засаг даргын болчимгүй үйлдлийг дээд шатны Засаг дарга нар дййлэхээ байсан бөгөөд улмаар түүний гар хөл болж аймгийн Засаг даргын захирамжийг эргүүлэн цуцлуулж байна.

Энэ нь МАН-ын ирэх сонгуулийн бэлтгэл Дархан-Уул аймгаас газрын луйвраар эхэлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Ер нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын хариуцлагагүй шийдвэрээс болж улсын захиалгатай ШУТ-ийн төслийн ажлууд, ҮХААЯ-ны захиалгаар улаан буудайн нутагшсан сортын 340 тонн элит үр үйлдвэрлэж улсын үрийн нөөцөд нийлүүлэх гэрээт ажлууд болон бусад байгууллагуудтай хэрэгжүүлж буй гадаад, дотоодын олон төсөл, арга хэмжээнүүд тасалдах, ургац алдах цаашилбал, Монгол Улсын хүнсний буудайн үйлдвэрлэлд ноцтой хор хохирол учруулах болоод байна” гэсэн юм.

Мөн энэ шийдвэрээс болж аймгийн харъяат гэм зэмгүй ажлаа хийжяваа олон арван иргэд буюу Хонгор сумын оршин суугчид хүрээлэнгийн ажилтнуудын хооронд үл ойлголцол, хэрүүл маргаан гарч байгааг хэлсэн юм. Учир нь үүссэн нөхцөл байдлаас болж тус хүрээлэнгийн ажилтнууд өөрийн эзэмшлийн газар, буудай, бусад үр тарианы элит үрийн талбайнууд болон тариалангийн туршилт сорилтын талбайнуудыг орон нутгийн иргэдээс хамгаалах байдал үүссэн гэнэ. Тиймээс энэ асуудлаар орон нутгийн удирдлагуудыг шүүхэд өгөх тухайгаа хэлж бяйгаа юм.

 

 

Ж.ЭНХ /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих