Унадаг дугуйн үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

10246803_519953148131580_581642196668512344_n

Монголын Залуучуудын Холбоо энэ зун залуусыг унадаг дугуйгаар амьсгалууллаа гэж хэлж болохоор байна. Үнэхээр залуучуудын байгууллага залуучуудаа зөв, эерэг зүйлд уриалах, ажилтай орлоготой болгох, спортоор хичээллэж спиртээс татгалзах олон ажлуудыг хийж байгаа бөгөөд тэдгээр нь тодорхой хэмжээгээр нийгэмд нөлөөлж, залуусын сэтгэхүйг өөрчилж чаджээ. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл монгол залуу хүн бүрийн амны уншлага болж. Төр засаг ч хараандаа авч дэмжээд залуучуудаа спортыг сонгож байгаа энэ үед илүү хүч нэмэх хэрэгтэй болов уу. Төслийн хүрээнд нийслэл болоод хөдөө орон нутагт олон ажлууд хийгдээд байгаа юм. Унадаг дугуйн зам эхнээсээ тавигдаж эхэлсэн, түрээс засварын үйлчилгээ нээгдэж байна мөн байгууллага бүр гаднаа унадаг дугуйн зогсоолтой болж байгаа гэх мэтчилэн унадаг дугуйтай холбоотой ажлууд шат дараалалтайгаар хийгдээд эхэлсэн. Тэгвэл төслийн хүрээнд Аттилабайк ХХК, Монголын Дугуйн Холбоо, МЗХ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ууд хамтран Тэнгис кинотеатрын урд талбайд /Ялалтын талбай/ энэ 6-р сарын 21-ээс , ирэх 7-р сарын 9-ний өдөр хүртэл унадаг дугуйн үзэсгэлэн худалдаа болон засвар үйлчилгээг явуулж байна.

10246803_519953148131580_581642196668512344_n 10383559_519953138131581_1319681298525420198_n 10385589_519953158131579_4236226089255208096_n


URL:

Сэтгэгдэл бичих