Г.Сарангэрэл: “Анхнаасаа цагдаагийн хурандаа нарын хүслийг биелүүлээд Х.Тэмүүжин сайдтай унтсан” гэдэг ярилцлагаа өгснөөрөө л байдаг байж

20140730012448Хууль зүйн Х.Тэмүүжингийн нялх амраг Г.Сарангэрэлийг саатуулагдаж байхад Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга  Аадарсүх гэгч нь хорих 461-р ангид уулзаж, “хэрэг дээр чинь хэрэг нэмж, бүх насаар чинь шоронд хатаана” гэсэн агуулга бүхий зүйл ярьж сүрдүүлсэн байна.  Тэдний уулзаж байгаа бичлэг өнөөдөр тус хорих ангийн камерийн бичлэгт байгаа.

Дарамталсан өнгө аяс бүхий утсаар ярьсан ярианы бичлэг олон нийтэд ил болохтой зэрэгцэн тэднийг ТЕГ шалгаж эхэлсэн байдаг. Гэвч  тэдний хэрэг ямар нэгэн байдлаар  ТЕГ биш АТГ руу шилжсэн байдаг.  Харин хэргийг шалгасан мөрдөн байцаагч З.Баасанням гэгч этгээд  Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна хэмээн Дүүргийн 1-р прокурорын газарт хүргүүлсэн байна.

Ямар ч албан бичиг гарын үсэг болон тамга дарснаар баталгааждаг. Гэтэл АТГ-ын байцаагч З.Баасанням үүнийг мэддэггүй юм уу? Ажилдаа түүртэж алдаа гаргав уу яасан, албан бичгээ ямар ч тамгагүй илгээсэн байгаа юм. Цалин авч байгаа л бол, хэрэг шалгаж байгаа бол ядаж энэ төрлийн алдааг гаргамааргүй юм даа.

Г.Сарангэрэл: “Анхнаасаа цагдаагийн хурандаа нарын хүслийг биелүүлээд Х.Тэмүүжин сайдтай унтсан гэдэг ярилцлагаа өгснөөрөө л байдаг байж. Тэгээд тэдний амлаж байсан гурван сарын ялыг нь аваад гардаг байж” хэмээн ярьж байна.

Х.Тэмүүжинд өс санасан цагдаагийн хуучин дарга нар Г.Сарангэрэлийн алдар хүндэд халдан гутаан доромжилж, Х.Тэмүүжинг ёс бус хүн мэтээр нийгэмд харуулах зорилго агуулсан нь бусдын нэр төрд халдсан, төрийн эрхийг зохион байгуулалттайгаар авахыг завдсан гэмт хэрэг мөн гэдгийг захын хуульч тайлбарлана. Зөвхөн Г.Сарангэрэлийн нэр төрд халдсаны улмаас  өнөөдөр сэтгэл санааны хямралд орж,  өргөмөл охин гэдгийг мэдэж, нийгэмд хар тамхичин, янхан мэтээр ойлгогдож, өөрийг нь хамгаалах ёстой цагдаа нь сүрдүүлж байгаагийн улмаас амиа хорлохыг удаа дараа завдсан байна.

АТГ-т цагдаагийн газарт ажиллаж байхдаа баяжсан хэсэг бүлэг нөхдүүд байгаа. Тэд журмын нөхдөө буруу зүйл хийсэн ч хамгаалаад гарах “үүрэгтэй” нөхдүүд.

 

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих