29 настай сувилагч бүсгүй Эболагийн халдвар авчээ

1fb685__78250921_amber_vinson_x320

АНУ-ын Далласаас Клевланд руу нисэхээсээ өмнө сувилагч Амбер Винсон Өвчний хяналт, сэргийлэлтийн төв рүү 37.5 хэмийн халуунтай, онгоцонд суух гэж байгаагаа хэлсэн гэж албаны хүмүүс мэдээлж байгаа.

Эболагийн шинж тэмдэг илэрч эмнэлэгт хүргэгдэхээсээ хоёр өдрийн өмнө Амбер Винсон зорчигч тээврийн онгоцоор улс дотроо ниссэн бөгөөд тус онгоцонд нийт 132 хүн хамт ниссэн гэсэн мэдээлэл байна. Гэсэн хэдий ч зарим эх сурвалж түүнийг онгоцонд суусан байх ямар ч боломжгүй. Учир нь тэр Далласт хяналтанд байсан гэжээ. Хэрэв тэрээр Далласт хяналтанд байсан гэж батлагдах юм бол онгоцонд суусан байх боломжгүй гэдгийг тус хотын дарга Майк Равлин мэдэгдсэн байна.

Ямартай ч өчигдөр буюу Лхагва гарагт албаныхан сувилагчийг Эболагийн халдвар авсан гэдгийг нийтэд зарлалаа. 29 настай сувилагч эмэгтэй Далласын эмнэлэгт ажиллаж байхдаа халдвараар нас барсан өвчтөн Томас Эрик Данканийг сувилж байсан юм. Түүнийг сувилж байсан өөр нэг эмнэлгийн ажилтан тус вирусын халдварыг аль хэдийнэ авчихсан байгаа билээ.

АНУ-д Эбола халдварын тархалтаас сэргийлэхийн тулд онцгой анхаарч байгаа энэ үед өвчтөнийг асарч байсан сувилагч онгоцонд суух нь битгий хэл нэг хөлөө ч тавьж болохгүй байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын сувилагчдын холбоо Эболагийн халдвар авсан өвчтөнийг сувилж байгаа эмнэлгийн ажилтнууд хангалттай хамгаалагдаж чадахгүй байна гэж хэвлэлд мэдээллээ.

ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих