Олны таашаалд нийцсэн удирдагчид

123

Их Британийн “mirror.uk.comсайт дэлхийн удирдагчдаас “Нүдэнд дулаахан харагддаг” 10 эрхмийг шалгаруулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин


Энэхүү санал асуулгад 200 орчим мянган хүн оролцжээ. Саналаа өгсөн иргэдийн 45 хувь нь Путинг гайхалтай биеэ авч явдгаас гадна “Орост олон саад бэрхшээл тохиож байсан ч тэрбээр үргэлж инээмсэглэж, ард түмэндээ дулаахан энерги өгдөг” гэж тодорхойлжээ. Өнгөрсөн аравдугаар сард “Forbes”сэтгүүлээс шалгаруулсан “дэлхийн нөлөө бүхий хүн”-ээр Путин тодорсон билээ.

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон


Британийн хамгийн залуухан Ерөнхий сайд Дэвид Камерон энэхүү жагсаалтад багтжээ. Тэрбээр 48 настай юм. Саналаа өгсөн иргэд  Камероныг “түүхийн багш шиг” ухаантай, дөлгөөхөн харагддаг гэжээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин


Си даргыг үргэлж инээмсэглэдэг хэмээн саналаа өгсөн иргэд үзжээ. Тэрбээр өнгөрсөн онд БНХАУ-ын даргаар сонгогдсоноосоо хойш өнөөдрийг хүртэл уурласан, бухимдсан зургаа ганц ч удаа даруулаагүй гэнэ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ


Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэн ард түмэн болон түүний төлөө саналаа өгсөн иргэдэд “Яг л ээж шиг, эгч шиг” дотно харагддаг хэмээн тодорхойлжээ.

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето


“Ройтерс” агентлаг Энрике Пена Ньетог “хамгийн царайлаг Ерөнхийлөгч”-өөр тодруулж байжээ. Санал хураалтад оролцсон эмэгтэйчүүдийн ихэнх нь Ерөнхийлөгчийг Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунитай тун адилхан харагддаг гэжээ.

Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер


Аргентины Ерөнхийлөгч энэ жил эмнэлэг, сувиллаас салсангүй. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн таван удаа эмнэлэгт хэвтэж, мэс засалд орсон юм. Ерөнхийлөгч хагалгаанд орж, олон удаа эмнэлэгт хэвтсэн ч өмнөх шигээ “үзэсгэлэнтэй, дур булаам” харагдаж байна гэж саналаа өгсөн иргэдийн 11 хувь нь үзжээ.

Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев


Түүнийг “аав, өвөө шиг дөлгөөхөн” харагддаг гэв. Мөн саналаа өгсөн иргэдийн 5 хувь нь Ерөнхийлөгчид нууцаа ярихад бэлэн, тийм  л итгэл хүлээсэн хүн шиг харагддаг гэж тодорхойлжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди


Ерөнхий сайд ховор инээдэг ч түүнийг сайн хүн гэдэг нь харахад л мэдэгддэг гэж саналаа өгсөн иргэд үзэв. Модиг хүчтэй мөртлөө дэндүү даруурхан гэж тодорхойлжээ.

Тайландын эзэн хаан Пумипон Адульядет


Хаан ширээнд хамгийн удаан заларч буй Тайландын сүр жавхлант эзэн хааны төлөө саналаа өгсөн иргэд “Төгс харагддаг, хэлэх үг алга” гэжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун


Жагсаалтын сүүлийн байранд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун оржээ. Түүний гадаад төрх “өхөөрдөм” гэж иргэд үзжээ. Удирдагчийг дунд сургуулийн сурагч шиг гэнэн бас цайлган харагддаг гэж тодорхойлсон байна.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих