Орос маягийн хэрэг /Хошин өгүүллэг/

750ea6c4c44e2b2ecea133c004a24afa_LПитер лүү ачааны галт тэргээр гахай ачжээ. Гэвч манайхан л болсон юм хойно гахайнуудыг эхний зөрлөгүүдийн нэгэн дээр ирээд зогсож байх хооронд нь туучихаж л дээ. Учир юу гэвэл тэр ашиг тустай амьтдыг хамгаалах ёстой. Тээврийн цагдаагийн газрынхан тэр орой тасраад уначихсан юм байж. Харамсалтай нь манайд иймэрхүү юм үргэлж л тохиолдож байдаг шүү дээ. Маргааш өглөө нь цагдаагийн залуучуудын архи гарч, гахайны төлөө хариуцлага хүлээж, төлбөрт унана гэдгээ ухаарцгаав.
Тэд хэтэрхий сэргэлэн улс болсон юм хойно, ганцхан шил архи зарлагадаад л нэгэн гэрчийн этгээдийг олж, Гахайнууд өөрсдөө ачааны вагоноос үсрэхийг би харсан” гэсэн мэдүүлэгт гарын үсэг зуруулчих нь тэр. Гэвч хэрэг үүгээр дууссангүй! Тээврийн цагдаагийн газар замын далангаас хоёр тийшээ метр хагас газрыг ч мөн хариуцдаг болохоор хоёр дахь шил архиараа тэд бас нэг гэрчийн этгээдийг олж авахаас өөр аргагүй болов. Ингээд өнөөх гэрч нь гахайнууд метр хагасаас хол зайд үсрэн буусан юмаа гэдгийг баталсан мэдүүлэгт бас л гарын үсэг зуржээ. Өөрөөр хэлбэл гахай нэг бүр маш хүчирхэг түлхэлт авдаг “туурайтай” байсан болж таарав. Ачааны галт тэрэгний машинч нар ч уртын харайлтыг харсан гэдгээ ч хэлцгээх нь тэр. Гарын үсэгтэй цаас бүрдүүлсний ач тус гарч хэргийгТээврийн цагдаад бус Дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүллээ. Дүүргийн хэлтсийнхэн барж идэхгүй хэргийг тэдэн рүү хаяж байгааг дор нь ухаарав. Тэдний ч гэсэн мөрөн дээр сүрлээр оёсон булдруу бус толгой байгаа юм чинь сэтгэж л таараа шүү дээ. Тэд ч бас өөрийнхөө гэрчүүдийг олов. Нөгөөдүүл нь гахайнууд дүүргийн нутаг дэвсгэр лүү бус бүр Финийн булангийн цүнхээл рүү үсрээд орчихсон тухай мэдүүлэг дээр гарын үсгээ зурчихваа.
Тэрхүү домогт үсрэлтээс хойш гахайнуудыг хэн ч хараагүй нь тогтоогдсон учраас “Оросын гахайнууд танай нутаг дэвсгэрт үзэгдээгүй биз?” гэсэн албан бичгийг Финлянд улс руу илгээлээ. Финчүүд гэдэг чинь нямбай хүмүүс шүү дээ. Тэгээд ч “орос маягийн хэрэг” гэсэн ойлголт тэдний хэл рүү орчуулагдахгүй. Тэд жинхэнэ фин хүнд байдаг сониуч зангаараа өөрийн эргийнхээ бут сөөг бүрийг нэгжээд ул мөр олсонгүй. Ингээд л хариуд нь: “Оросын гахайнууд Финланд хүрэх замдаа живсэн юм шиг байна” гэсэн бичиг ирүүлсэн гэдэг.

biirbeh.mn

URL:

Сэтгэгдэл бичих