Барби царайтай ”Халк” бүсгүй

18 настай орос охин Юлия Винс барби царайтай “Халк” хэмээн дэлхий нийтэд алдаршжээ. 2011 оноос поуверлифтингээр хичээллэх болсон тэрээр дэлхийн гурван рекордыг эзэмшдэг аж.

165 см өндөртэй бүсгүй анх 48 кг жинтэй спорт зааланд ирж байсан бол одоо 65 кг жинтэй болжээ. Түүний гарын булчин тойргоороо 40,5 см. 20 настай Шварценеггер 1965 онд бялдаржуулах урлагийн дэлхийн аварга болж байхдаа гарын тойрог нь 52 см байсан гэдэг. Орос бүсгүй хэвтээгээс 165 кг, суугаа бол 175 кг шахдаг. Энгийн дасгал сургуулилтын үед үүнээс илүү шахдаг ч тэмцээн дээр эмнэлгийн дүгнэлтээр үүнээс илүү жинг хорьдог гэнэ.

24цаг сайт Барби царайт Халкын сонирхолтой 24 фотог “Сенсааци 24″ булангаараа хүргэж байна.

Г.Үжин

Поуэрлифтингээр хичээллэхээс өмнө тэрээр ийм биетэй байжээ.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих