ШШГЕГ-ЫН АЛБА ХААГЧИД НИЙСЛЭЛИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ

ii

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр буюу 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Их цэвэрлэгээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ШШГЕГ-ын нийт алба хаагчид нэгдэж, ойр орчны болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг сайтар цэвэрлэж, хогийн машинд ачиж, цэвэрлэсэн талбайгааа хүлээлгэн өглөө.
Мөн тус байгууллага дотооддоо их цэвэрлэгээ зохион байгуулж нийт алба хаагчид байгууллагынхаа цонх, хаалга, тагт зэргийг цэвэрлэж энэ өдрийг их цэвэрлэгээний өдөр болгон өнгөрүүллээ.

iii


URL:

Сэтгэгдэл бичих